Барын сүүл үү батганын толгой юу
бичсэн: lemon, 2009-06-24, 14:49
Чөтгөр гэж, урьд шөнө ерөөсөө амарч чадсангүй. Хачин юм зүүдлээд ч байгаамуу, бодоод ч байгаамуу, төсөөлөөд ч байгаамуу бүү мэдээ. Шөнө ямар ч удаан өнгөрөв, ойрдоо эдийн засгийн хямрал гээч эрлэгийн элч нь амьтай голтой болгонд үйлчилж байх шиг байна. Иргэдийн гар дээрх бэлэн мөнгө усанд хаясан чулуу шиг алга болчихоод нэг үгээр хэлбэл 90-ээд оны картын үе рүү эргээд ороход бэлэн шахуу болж, тэр үеэс ялгарах ялгаа нь тоолдог хэдэн юм нь байвал нохойн битүү туурай, ногоон хурганы арьснаас бусдыг авахад нүд цавчихаас амархан болж. За даа худалч хүн бол тэр туурай муурайг нь нүд ирмэхийн зу...