Тавих уу эс тавих уу
Ханьдаа хайртай, ханьдаа халамжтай, ханийгаа хайрлана, ханиараа бахархана гээд 1 уриа байдаг байхаа. Үнэхээр ханийгаа тэгж хайрладаг юм болов уу. Түрүүчийн удаад өөрийнхөө мууг мэдэхгүй байж хүний мууг дууддаг залуугийн тухай бичээд олон өнгө аяс цухалзахыг үзлээ. Энэ удаад гэр бүл болсны дараа хэрхэн зохицдог талаар эрэгтэй болон эмэгтэй хүний хандлагыг илэрхийлэхийг оролдов. Мэргэжлийн онцлог ч юм уу байнга ажиглаж харж байдгийн хувьд нас насны онцлогоос хамааран ийм байдаг байхын. Үерхэл ба эхний үедээ бие биендээ хайртай, үхэл л биднийг салгана гэдэг бол дараагийн үед нь хэрэлдэж муудалцаад сүүлдээ ойлголцлын маягаар амьдарна, үр хүүхэдтэй бөгөөд гэрлэсний дараах хэдэн жилийн дараагаар бол үр хүүхэд, өдийг хүртэл туулсан амьдралаа хайрлана. Яг энэ л үеэс эрчүүдийн ангуучлах үе нь ирнэ. Тэдэнд амьдрал ахуй нь цэгцрэн санаа зовох зүйл багасаад ирэхээр одоо бол хүүхэд гаргасан, үглээ биш юмаа гэхэд өдөр бүр 1 царайг харах утгагүй санагдах ба залуухан гоолиг бүсгүйчүүд рүү харц унагаж эхэлнэ дээ, тэдэнтэй харьцуулахад нас болоод бие гологдох учир мөнгө хэрэгтэй, мэдээж мөнгө гаргана, хүссэндээ хүрнэ. Өөрийгөө зугаацуулах л гэж тэр, өөрийнхөө инстиктээр л тэр. Энэ үедээ гардуулчихгүй л бол сайн аав, сайн нөхөр хэвээрээ л байх болно. Хэсэг хугацааны дараа нууц амрагаа өөр хүнээр өөрчлөнө. (эр хүн 1 л хүнд хайртай, бусдад нь дуртай байдаг гэж надад бодогддог шүү).Харин эхнэрийн хувьд бол нөхрөөсөө таашаал авч, биедээ халамжтай байгаа бол араар нь тавих тухай бодол орж ирдэггүй ба зөнгөөрөө нөхрөө өөр хүнтэй яваад баиж магадгүй гэж бодох боловч яаж ийж байгаад илрүүлчих гэж оролдно. Тухайлбал сэмхэн халаасыг нь үзэх, унтаж байх хойгуур нь утсыг нь нэгжих, хувцсыг нь үнэрлэх зэргээр шалгах боловч баримт илрэхгүйд санаа нь амарч нөхөртөө баярлан, хайр нь хүрдэг. Эрчүүд эр хүйсийнхээ зөнгөөр өөр эмэгтэйтэй харьцаа үүсгэдэг бол эмэгтэй тухайд нөхөр нь архи ууж, дарамтлах, хардах, ад үзэх, мөн сэксээр хангахгүй байх зэрэг үйлдэл гаргахгүй л бол араар тавих бодол төрдөггүй. Хамгийн гол нь биендээ итгэх л хэрэгтэй, миний хувьд араар тавьдаггүй эр хүн гэж байхгүй гэдэгт итгэлтэй байдаг. Аз болж амьдрал дээр тийм сайн залуу байдаг байх л даа. Араар тавиулснаа мэдсэн эмэгтэйчүүдийн дийлэнх нь маш их гутарч гомдож, өөрийгөө энэ бүхэнд буруутай гэж үздэг. Эхнэртэй болоод нөхөртэй хүмүүсээ ханиа битий гомдоогоорой, эр хүн мартаж чаддаг, уучилж чаддаггүй бол эмэгтэй хүн уучилж чаддаг мартаж чаддаггүй юм гэнэлээ.
Сэтгэгдэл:
Бичсэн: Зочин
цаг: 15:02, 2010-05-01 | Холбоос | |
уучлаарай би зүгээр наргисиймаа. хүний юманд дураараа юм яриад
дирэктороо чамд ч бас
Бичсэн: lemon (зочин)
цаг: 10:46, 2009-06-26 | Холбоос | |
ттт- гялайлаа
их сайхан санагдлаа шүү өөр олон юм оруулаарай
Бичсэн: ттт (зочин)
цаг: 10:28, 2009-06-26 | Холбоос | |
жигүүр ч сайн аав бололтой, хүүхэддээ цаг гаргах л одоо үед хамгийн хэцүү вмны нэг болчихоод байгаа мэт санагдаад байгаан.
Бичсэн: Зочин
цаг: 10:24, 2009-06-26 | Холбоос | |
Хүүхэд хүмүүжүүлэх тал дээр Жигүүр их туршлагатай. Дээрээс нь өөрийн гэсэн бодол, арга барилтай хөөн. Би ч өөрийнхөөрөө хүмүүжүүлж чадахгүй л байна хүүхдүүдээ. Гэхдээ ээж, аав хоёр маань хамгийн сайнаар хүмүүжүүлж байгаа гэж итгэдэг.
kkk мань ч юугаа мэдэх вэ дараа нь мэддэг болохоороо олон юм яринаа
Үнэн шүү, хүүхэд тэвчээрийг зааж сургадаг. аав ээжийнхээ байр байдлыг харж хүмүүждэг санал 100 хувь нэгдэв
Бид чинь нүүдлийн соёлтой ар түмэн болохоороо тэр болгон хүүхэдтэйгээ харьцаж тулж ажилдаггүй харин хүүхэд нь үйл хөдлөлийг харж дууриаж өсдөг тийм л ардын үр сад. Суурин амьдралын соёл бидэнд хараахан бүрэлдээгүй л байна.
Хүүхэд хүмүүжлийн тухайд бол.
Аавынхаа гэрт байдгүйг, ээжийнхээ завгүй хөдөлмөрлөхийг л харж зөнгөөрөө өссөн хүн. Тиймээс би багаасаа өөр амьдралыг бий болгож, жинхэнэ эр хүн болно гэж шийдсийн. Харин одоо бол би хүүгээ хүү маань намайг эр хүн болгож байна. хэхэ.
Өдөр болгон би хүүдээ юуг яаж зааж өгөх вэ гэж дандаа бодол болж байна. Хүү маань надад тэвчээрийг зааж байна. Харин би хүүдээ сахилга батыг гээд л...
Хамгийн түрүүнд уурыг бус ярьцлагийг урдаа тавиж байна даа.
Хүүхэд хүмүүжлийн тухайд бол.
Аавынхаа гэрт байдгүйг, ээжийнхээ завгүй хөдөлмөрлөхийг л харж зөнгөөрөө өссөн хүн. Тиймээс би багаасаа өөр амьдралыг бий болгож, жинхэнэ эр хүн болно гэж шийдсийн. Харин одоо бол би хүүгээ хүү маань намайг эр хүн болгож байна. хэхэ.
Өдөр болгон би хүүдээ юуг яаж зааж өгөх вэ гэж дандаа бодол болж байна. Хүү маань надад тэвчээрийг зааж байна. Харин би хүүдээ сахилга батыг гээд л...
Хамгийн түрүүнд уурыг бус ярьцлагийг урдаа тавиж байна даа.
Бичсэн: Хүслийнжигүүр
цаг: 12:19, 2009-06-25 | Холбоос | |
Хүүхэд өсгөж хүмүүжүүлнэ гэдэг асар их тэвчээр, хайр, хүндлэл шаарддаг. Хүүхэдтэйгээ яаж ойлголцох вэ, яаж зөв чиглүүлэх вэ гэдэг дээр толгой гашлах нь энүүхэнд. Тиймээс та бүхэн санал бодлоо хуваалцна уу Заавал араар тавьдаг гэсэнгүй, Араар тавих шалтгааныг олох гэж хичээсэн юмаа
Нөгөө талаар миний хүү, охин л болж байвал бусад нь надад хамаагүй гээд явж болохгүй байхөө. Тиймээс чи сайн аав эсүүл ээж бол энэ сайн зүйлсээ бусдад халдааж болно шд. /яг л халдвар шиг/ Бусдын дунд ядаж л гэрэлтээчдээ.
нэг дуу.
Би би бяцхан лаа гэрэлтээрээ
Би би бяцхан лаа гэрэлтээрээ
Гэрэлтээрээ гэрэлтээрээ. хэхэ
Энэ гэрлийг харах хүмүүс дууриах болно шд. Учир нь хүн харанхуйд бус гэрэлд дуртай. Гэхдээ хамаг юмаа нуух л гээгүй бол...
аа тий. Араар тавьдаггүй эр хүн гэж байхгүй гэдэгт итгэлтэй байна гэсэн тэ. Буруу л бодож байна даа. Хорвоо дэлхий уудам монголын газар бас уудам. Тэрэн дотор харлаагүй дотортой уудам сэтгэлтэй мундаг нь бас байгаа.
нэг дуу.
Би би бяцхан лаа гэрэлтээрээ
Би би бяцхан лаа гэрэлтээрээ
Гэрэлтээрээ гэрэлтээрээ. хэхэ
Энэ гэрлийг харах хүмүүс дууриах болно шд. Учир нь хүн харанхуйд бус гэрэлд дуртай. Гэхдээ хамаг юмаа нуух л гээгүй бол...
аа тий. Араар тавьдаггүй эр хүн гэж байхгүй гэдэгт итгэлтэй байна гэсэн тэ. Буруу л бодож байна даа. Хорвоо дэлхий уудам монголын газар бас уудам. Тэрэн дотор харлаагүй дотортой уудам сэтгэлтэй мундаг нь бас байгаа.
Бичсэн: Хүслийнжигүүр
цаг: 11:59, 2009-06-25 | Холбоос | |
секс гэж юу вэ гэж хүүхэд нь асуухаар аав нь ээжээсээ асуу гэх, ээж нь миний хүү том болоод мэднээ гэх. эмээ өвөөгөөсөө асуухаар юу асуугаад байгаа хар монди вэ гэх. Эцэг эхчүүдийн дийлэнх нь ингэж хариулж байгаа.
Аахаан. Нэг үеэ бодвол хүмүүс их өөрчлөгдөж байгаа. Ээж, аавууд хрүүхэддээ аливааг зааж сургахдаа хайраар, тэднийгээ гэсэн сэтгэлээр тайлбарладаг, ойлгуулдаг. Тэгж чадахгүй ярихгүй байвуул хүүхдүүд өөр сувгаар буруу мэдээлэл олж аваад түүнийгээ туйлын үнэн мэтээл ройлгох нь олонтаа. Гэр бүл, сексийн харилцаанд царай зүс бие хаанаас илүү дараа нь толгойныхоо хэмжээгээр ойлгоцож чадах эсэхээ бодолцох нь чухал байхаа хэмээн мөхөс би бодном
Сэтгэгдэл бичих