2009-07-08
2 эхнэр гэнэ үү

Манай нэг бүүр хар багын найз байдын. түүнтэй уулзаагүй нилээн удсан ба саяхан уулзаж, нэг хоёр шингэн талх зооглон нилээд удаан хүүрнэлдэв. Их сургуульд байхдаа ангийнхаа залуутай үерхэж, төгсөөд 10-аад хоноод хөөрхөн хүүтэй болсоныг нь мэдэхийн. Одоо тэр 3 ам бүлээрээ амьдарч байгаан. Тус тусын ажил амьдралтай бид хуучных шигээ өдөр бүр уулзаж, хичээл тараад нэгнийдээ очиж хоол хийж идэж адал явдалтай тэр өдрүүд шиг уулзалдаж чадахгүй болсон ч гэлээ ерөнхийдөө холбоотой л байлаа. Найзын маань нөхөр бол өндөр нуруулаг царайлаг залуу, найз маань ч дажгүй царайлаг, залуус хөвгүүд харцаа унагадаг байсан хийгээд одоо ч нөхөрт гарч хүүхэд гаргачихаад байхад хойноос нь хөөцөлддөг залуус байдгийг мэдэхийн байна. Нэгэн удаа найз маань нөхрөө хүлээгээд ирэхгүй удахад нь утсаар ярьтал-Ажилтай байна миний хонгор унтаж бай, ингэсгээд очлоо гэж л дээ. Шөнө дунд нөхөр нилээн халамцуу ирж л дээ. Найзаас минь санаанд оромгүй зүйл хүсч. Юу вэ гэхлээр -Хонгор нь 2 эхнэртэй болмоор байна. Зөвшөөрчих тэхүү, хонгор нь чамайг хуурч худал хэлж чадахгүй болохоороо л ингэж хэлж байна. Миний хонгор ухаалаг ш дээ гэж л дээ. найз маань ийм зүйл хэлнэ чинээ зүүдлээ ч гүй тул эхлээд саваагүйтэн тоглож байна гэж бодоод тоолгүй- За унт даа, маргааш ярья даа гэхэд амар тайван байлгахгүй шалж дээ. (найз: -Үнэхээр хэцүү байсан. Тоглосон юм гэж хэлээсэй гэж үнэхээр хүсч байсан.) Тэр үед их сургууль төгсөнгүүтээ төрсөн учир хүүгээ хараад гэртээ л байдаг байж л дээ, хүү нь ч 4,5 сар хүрсэн байсын.Үнэхээр намайг хуурч чадахгүйдээ үнэнээ хэлж байна гээд л нэгэн бодлын баярлах мэт боловч нөгөө талаар хүүхэд төрүүлээд удаагүй байхад нь доромжилж байгаам шиг тийм юм хүссэнд нь үзэн ядаж. Шөнөжин дэрээ нэвширтэл уйлаад маргааш нь -Юу болоод байгаа талаар ярих гэтэл булзааруулан эрхлүүлий гээд л байж. Найз ингэж хэлж:- за яахав чамд авч болдоггүй, салж болдоггүй хүүхэн таарсан байж болно, залуу хүн надаас илүү сайхан хүүхэн тааралдаад нүд унагаж болох ч биз, гүй ч биз. Харин би чамаас 1 л зүйл хүснэ, 1рт битгий жирэмсэн болгочихоорой. 2рт битгий өвчин аваад ирээрэй, 3рт ухаалаг л байгаарай гэж хэлж. Үнэхээр найз маань ухаалаг үг хэлсэн байгаа биз. Өөр хүн байсан тэр хүүхнийг нь очоод авах юмгүй болгочихоё гэж зүтгэх байсан бизээ. Үнэхээр тийм хүүхэн байгаа болуу гэсэн бодол дотрыг нь зураад л байж. Нэг өдөр ажил дээр нь хоол бариад очиж л дээ. Нөхөр нь нэг хүүхэнтэй хамт сууж байж. Хэргээр найр тавин танилцаж дотносохоор шийдэн хоолноосоо аягалан, нөгөөх хүүхэн нь ч чихэр жимсээр дайлан яриа өрнүүлж, түүнээс хойш хэд хэдэн удаа уулзаж, уулзах бүртээ нууц харилцааныхаа талаар ам алдуулах гэж хайр дурлал найз залуу эхнэр нөхрйин талаарх бодол гээд холбогдож болох бүхийл сэдвээр яриа өрнүүлэхийн хажуугаар нүд цавчилгүй ажиглаж байж.нөгөө 1удаа хүүхнийг нь нөхөртөө хэлэлгүй гэртээ дагуулж ирэн пиав ууж согтоох төлөвлөгөөндөө оржээ. Нөхөр ч ирээд бас ууж. хэн хэн нь халамцаад ирэхэд нь найз тэр 2г үлдээчээд 00-д ороод чих тавиад суучихаж. ядаж сэмхэн үнсэлцэх нь, аальгүйтэн инээх нь сонсогдохыг л хүлээсэн боловч тэр 2 аар саар тв суваг, ажил энэ тэр яриад байсанд санаа нь амарч. Ядаж байхад өнөө хүүхэн нь ганц бие учир хардах бас том шалтаг болсон ч хардалтын бодлоо өөрөөсөө авч хаясан байна. Найз маань ингэж яриад эцэст нь надаар бяцхан тоглосон байна гэж өөртөө итгүүлсэн, гэхдээ тийм хачин санал хүлээж авна гэж мэдээж байхгүй. Тийм болохоор нөхрүүд ухаалаг л байгаасай гэсийм даа. Манай найзын оронд байсан бол та нар яах байсан бэ.

Сэтгэгдэл:


нүүдэлчин иргэншлээсээ салж ядаж байгаа амьтад юун ч эхнэрсэгийн. Яахуу тэлээ хурга шиг, эргэж хургаад цаанаа л тогтворгүй угаасаа бүтэхгүй л дээ. Чадаж л байвал аваад үзэг л дээ. Хорвоод ганцхан хань минь гэдэг байснаа хорвоод хоёрхон хань гэж дуулахым байна л даа. 1-с илүү харжаагаам чинь 2-с илүү харкуу байж чадахуу даа raised eyebrow
Бичсэн: director цаг: 13:38, 2009-10-15 | Холбоос | |


Би бол хүмүүс хоорондоо зохицож л чадах юм бол полигам гэр бүлийг хүлээн зөвшөөрдөг. Полигам-гэдэг нь хоёр дээш хүн гэр бүл болох хэлбэр. Хүмүүс тохиролцоод болж бүтээд тийм гэр бүл үүсгэж байвал би л лав гайхахгүй, хажиглахгүй, аан гээл өнгөрнө. Харин яг над дээр ийм юм тулах юм бол "би бол хүний цорын ганц нь л байхыг хүснэ. Тэгэхээр надаас өөр хэн нэгнийг амьдралдаа байлгамаар бол тэрийгээ сонгоо л гэж хэлнэ".

Дашрамд хэлэхэд найз нь их тэвчээртэй, бас хүлээцтэй юм аа.
Бичсэн: gvn цаг: 13:00, 2009-10-15 | Холбоос | |


эхнэр нь нөхөртөө 2 нөхөртэй болох санал тавьбал нөхрүүд яаж хүлээж авах болоо тормолзох
Бичсэн: Зочин цаг: 19:25, 2009-07-10 | Холбоос | |


Хамт амьдардаг юм биш үү? Би тэгж л ойлгосоншд. Хадмууд нь хүртэл бие биенээ мэддэг ирж очдог гээд байсан. Хамт амьдардаг байхөө.
Үгүй бол яаж ч бодсон хэцүү л байлгүй дээ. Тэгээд ганцаараа хүлээгээд сууна гэхээр?
Бичсэн: xvv цаг: 17:36, 2009-07-10 | Холбоос | |


Гэр бүлтэй байна гэдэг бол нэгэн төрлийн авьяас шаарддаг юм шиг байгаан. Тэвчээр тэсвэртэй байхыг шаарддаг.
Нөхөр нь өнөө эхнэр дээрээ оччихоод ирье гээд гараад явахыг нь хараад түүнтэй эвлэрч чадна гэжүү.
Бичсэн: lemon цаг: 16:25, 2009-07-10 | Холбоос | |


Манай нэг найзын найз нь хоёр эхнэртэй, 4 хадамтай залуу байдаг гэсэн. Аль алийг нь тэжээгээд, 2 гэр бүлээ хоёуланг нь сайхан аваад явдаг гэсэн. Тэгээд найз маань нэг удаа ганц эхнэрээ тэжээж чадахгүй, гэр орноо авч явж чадахгүй хар ус уугаад, зодож занчаад явснаас тэжээгээд, хайрлаад явж чаддаг хүний 2 дахь байтугай 20 дахь эхнэр нь болсон ч яахав. Би лав тэр найзыгаа надад санал тавьбал зөвшөөрнө гэж ярьж байсан юм даг хэхэ.
Би бас олон эхнэр авах юмсан гэж боддын. Даахгүй нохой булуу хураана гэдэг шиг. Ганцгүй байж дэмийр гээд бас нэг найздаа загнуулж байж билээ чөтгөр
Бичсэн: xvv цаг: 01:29, 2009-07-10 | Холбоос | |


Гэр бүлийн 2 Байнга ойлголцдогоо  гэвэл би тийм юм байдгүймөө гэж хэлнэ.
өдөр бүрийн аар саар зүйлс заримдаа хайртай хосыг хайргүй мэт санагдуулах үе зөндөө.

Зүгээр л бие биенийхээ хайрын хэлийг нь мэдээд ав. Тэгээд ямар ч үед жаргалтай гунигтай, эрүүл өвчтэй, баян ядуу байсан ч үргэлж хамт байна гэж шийд... Энэ чинь хайртаасаа өөр илүү нэгнийг хараад татагдсан ч, амалсандаа хүрэхгүй өндөрөөс унасан ч тосоод авах тэр л газар чинь болно. Тэгээд шийдсэндээ амьдар.

Гэр бүлд чинь итгэлцэл, Хайрлалцал, энхрий янаг халуун дотно харьцаа, үйлчлэл, хариуцлага гээд зөндөө юм байх л ёстой шд.
Бичсэн: Хүслийнжигүүр цаг: 12:14, 2009-07-09 | Холбоос | |


хүслийнжигүүр сайн мэдэж байгаа байх л даа, ойлголцлоос гадна жижиг сажиг асуудал, харилцааг хэлээд байгаа байх гэж ойлгож байна
Бичсэн: lemon цаг: 11:17, 2009-07-09 | Холбоос | |


oilgohoos gadna zunduu yum ni yu vee?
Бичсэн: TRUE цаг: 18:11, 2009-07-08 | Холбоос | |


ойлгохгүй л бол зөндөө юм байгаад яадийн, би лав ингэж боджийн.
Бичсэн: director цаг: 16:58, 2009-07-08 | Холбоос | |


Ойлгохоос гадна зөндөө юм байжийж тэр хайр чинь болнөө...
Бичсэн: Хүслийнжигүүр цаг: 16:53, 2009-07-08 | Холбоос | |


хайр даахгүй нөхөр ч байна, эхнэр ч байна. биенийгээ ойлгодог байвал хайр гэдэг нь тэр болно байхөө,
Бичсэн: director цаг: 16:40, 2009-07-08 | Холбоос | |


Нөхөр нь ямар хүнийг мэдэхийн тулд эхнэрийн байдлыг хар гэж ах маань хэлдгийн...
Харин миний эхнэрийн хэр жаргалтай байгааг би хэлж мэдэхгүй ч тийм байлгахын тулд өдөр бүр би хөдөлмөрлөдөгөө...
Туулж өнгөрүүлсэн амьдрал хүнийг нэг бол жинхэнэ эр хүн болгоно. эсүүл мунхаг нэгэн болгодог байхөө...
Бичсэн: Хүслийнжигүүр цаг: 16:18, 2009-07-08 | Холбоос | |


wow алга ташилт чи шүү танай эхнэр ихээ аз жаргалтай байдаг байх гэсэн бодол өөрийн эрхгүй төрлөө
Бичсэн: lemon цаг: 16:13, 2009-07-08 | Холбоос | |


Хэрэв тэгэж хэлсэн бол ямар нэгэн юм болох гээд байгаа эсүүл болсон болоод тэр....

Тэр залууд би ингэж хэлнэ.
Хүнд хүн таалагдаж болдгийн. энэ нь гэрлэсэн хүнд ч тохиолддог. Тэглээ гээд энэ нь чи эхнэрээ хуурж, араар нь тавьж байгаа хэрэг биш ээ. Харин түүнийг өөрийн болгох гэж байгаа бол чи жинхэнэ буруу тийшээ зүглэж байна... гэж...
Тэгээд жинхэнэ эр хүн бол хайр даахгүй эхнэрийг ч хайрлаж чадах хүнийг хэлдэг юм гэж бас хэлнэ...
 

Бичсэн: Хүслийнжигүүр цаг: 16:11, 2009-07-08 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax